БНХАУ, ОХУ-аас БНАСАУ-д хийдэг газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт энэ онд хоёр дахин буурсан тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах асуудал эрхэлсэн хорооны тайланд дурджээ.
Хөрш хоёр орноос нь 1 дүгээр сараас 7 дугаар сар хүртэлх хугацаанд 17 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлжээ. Өнгөрсөн оны мөн үед энэ хэмжээ 34 мянган тоннд байсан аж. Ямар учраас ийнхүү огцом буурсныг тайланд дурдаагүй хэдий ч шинжээчид үүнийг хилийн хяналт чанга байгаатай холбон тайлбарлаж байна. БНАСАУ-ын эрх баригчид “COVID-19”-н цар тахалтай холбогдуулан энэ оны эхээр хилийн хяналтаа чангатгажээ.
2017 онд батлагдсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2397 тоот тогтоолын дагуу БНАСАУ-д жилд нийлүүүлэх газрын тосны бүтээгдэхүүний хэмжээ 500 мянга торх буюу 60-70 мянган тонн давах ёсгүй аж.
Эх сурвалж: www.ord.mn
- By:admin
- 0 comment
Leave a Reply