ПРАЙМЕРИ ЭНЕРЖИ ХХК
Нефтийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай баг бүрэлдэхүүн
“ Праймери энержи” ХХК нь 2017 оны 11 сард үүсгэн байгуулагдан дор дурдсан үндсэн чиглэлиийн үйл ажиллагаа явуулдаг болно. Нефтийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай баг бүрэлдэхүүнтэй.
Компаний үйл ажиллагаа явуулах үндсэн чиглэл:
– Нефть бүтээгдэхүүний импорт
– Нефть бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдаа
– Тос, тосолгооны материалын худалдаа
– Уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа
Тус компани нь нефтийн бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн борлуулалт, импортын тусгай зөвшөөрөлтэй болно.
Газрын тосны бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хэмжлийн нарийвчлалыг хангасан стандарт хэмжилзүйн газраар баталгаажуулсан өндөр нарийвчлал бүхий хэмжүүр хэмжих хэрэгслийг ашиглан түгээж, мэргэжлийн байгууллагуудын хяналтан дор ажиллаж байна.
Компаний хэрэгжүүлж буй үйл ажиллагаа:
– Нефть бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нефтийн бүтээгдэхүүн нийлүүлдэг тэргүүлэгч компаниудын нэг болох гадаад бэлтгэн нийлүүлэгчүүдтэй бүх төрлийн нефтийн бүтээгдэхүүнийг саадгүй, түргэн шуурхай, 1-3 сарын дараа төлбөрт нөхцөлөөр худалдан авч байх урт хугацааны гэрээ хэлэлцээр байгуулан
хэрэгжүүлж байна.
– Нүүрс тээвэрлэлт хийдэг нийт 400 гаруй том оврын тээврийн хэрэгслийг цэнэглэх ажлыг гүйцэтгэхээр тээврийн 9 компанитай гэрээ байгуулан ажиллаж байна.
– Орон нутагт түлш тээвэрлэн хүргүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэх ажлыг олон жил гүйцэтгэж байгаа туршлагай, нийтдээ 30 гаруй тээврийн хэрэгсэлтэй 9 компанитай гэрээ байгуулан түлш тээвэрлүүлэлтийн ажлыг гүйцэтгэж байна.
– Хэргэлэгч нарт нийлүүлэх нефтийн бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах үүднээс нефтийн салбарт олон жил ажиллаж байгаа чанарын мэргэжилтэн
ажиллаж байгаа.